“COVID-19”-р халдварлагдсан өвчтөнтэй нягт ойртсон хүн болон сэжигтэй тохиолдлыг яаж тусгаарладаг вэ?
”Бүх халдварт өвчний эмгэг төрүүлэгчид хүний биед халдсаны дараа шууд өвчилдөггүй. Халдварын эхэн үеийг нууц үе гэж нэрлэдэг. Хэдийгээр“COVID-19”-р халдварлагдсан өвчтөнтэй ойр дотно харилцаатай хүн бүр халдварладаггүй ч зарим хүмүүс “COVID-19”-р халдварлаж болно. Нууц үедээ байгаа учир шинж тэмдэггүй байдаг. Нууц үед байгаа хүмүүс “COVID-19”-р халдварлагдсан гэж оношлогдоогүй ч хүнд халдварлах эрсдэлтэй.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зарчимд халдварын эх үүсвэрийг тусгаарлаж, халдварын замыг хаах, өвчтэй хүнийг эмчлэх, амархан халдвар авдаг хүмүүсийг хамгаалах зэрэг байдаг. “COVID-19”-р халдварлагдсан өвчтөнтэй нягт ойртсон хүн болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах нь халдвар авах боломжтой эдгээр эх үүсвэрийг нийт хүн амтай холбоо тогтоохоос урьдчилан сэргийлж, халдварын эх үүсвэрийг тусгаарлах, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах зорилгодоо хүрч чаддаг.
“COVID-19”-р халдварлагдсан өвчтөнтэй нягт ойртсон хүн болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах аргад ижил төстэй бөгөөд ялгаатай тал бий. Ижил төстэй зүйл бол тус тус нэг өрөөнд тусгаарлаж, шинж тэмдгийг нь өдөр бүр ажиглах гэх зэрэг. Ялгаа нь тусгаарлагдсан газар, ажиглалт, хяналтын агуулга, удирдлагын аргууд нь өөр өөр байдаг. Өвчтөнтэй нягт ойртсон хүнийг төвлөрсөн эмнэлгийн ажиглалтын цэгүүд дээр тусгаарлаж, сэжигтэй тохиолдлууд нь зориулалтын эмнэлгийн газруудад тусгаарлагддаг байна.
Ямар нөхцөлд тусгаарлалтыг цуцлах вэ? COVID-19”-ийн илрэх хугацаа нь 14 хоногийн дотор байдаг. Тиймээс “COVID-19”-р халдварлагдсан өвчтөнүүдтэй нягт ойртсоны дараа эмнэлгийн ажиглалт 14 хоногийн турш хийгдэнэ. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлалтаас гаргаж болно. Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах хугацаанд шинжилгээний хариу хоёроос дээш удаа сөрөг гарч, биеийн халуун 3 хоногоос дээш хугацаанд хэвийн байсан бол биеийн зовиур нь арилсны дараа тусгаарлахаас гаргаж болно.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.xinhuanet.com |
URL: