Ухань хотын далайн амьтны захад бүрэн хэмжээний устгал хийж байна

712-15833083025e5f2d4852159

Бээжин /МОНЦАМЭ/. Коронавирусний анх бий болсон голомт гэгдэх Ухань хотын “Хуа Нань” далайн амьтны захад өчигдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай бүрэн хэмжээний устгалын ажил хийж байна.

“Хуа Нань” захад байсан зэрлэг амьтад болон түүгээр хийсэн бараа бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийн холбогдох байгууллагаас битүүмжлэн авч явжээ.
Өчигдөр үдээс хойш олон арван хамгаалалтын хувцастай ажилтан устгал хийхээр зах руу нэвтэрсэн байна. Мөн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор “Хуа Нань” захын баруун, зүүн хаалганы үүдэнд тусгай хонгил барьж байгуулсан талаар Шиньжин сонинд мэдээлсэн байна.
Устгал хийж буй ажилтны хэлснээр, энэ сарын 5-ны өдөр уг ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 24 цагийн турш тасралтгүйгээр ажиллан ариутгал хийж, зарим бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах юм.
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих