Таны дурлал зурхайн толинд
Тэд хүмүүсийн анхаарлыг татахын тулд элдвээр маяглаж, байнга аальгүй харц шидлэн, хүмүүсийн урдуур хойгуур гүйнэ.
Энэ байдал нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Өнөөдөр чамтай уулзана гэж болзсон атлаа тэс өөр хүнтэй явчихаж магадгүй. Тэд ер нь тайлагдашгүй оньсого.
Үхрийн орд
Гэр бүлийн амьдралд ямар ч үед ухаалаг хандана. Үхрийн ордныхон элбэг баян, аз жаргалыг чиний гэрт авчирдаг. Хайр сэтгэл, янаглалын хувьд таныг юугаар ч дутаахгүй. Дулаан зөөлөн ор, өдөн дэр, бүдэг гэрэл, ер нь тав тухтай орчинд дуртай.
Хамтатгахын орд
Энэ ордныхон араар тавимтгай, зугаалах дуртай хүмүүс байдаг. Нууц амрагтайгаа хөнжилдөө баригдсан ч гэсэн “юу ч болоогүй” гэж мэлзэх вий.
Мэлхийн орд
Хайр сэтгэлдээ ямагт үнэнч, оргилуун, байнга шинэхэн амрагууд шиг л байхыг хүснэ. Тэр ямар ч тохиолдолд чамайг мэхлэхгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ л гэр бүлээс гадуурх явдлыг доголдолтой хүмүүсийн араншин гэж үздэг.
Арслангийн орд
Ямар ч үед дур булаам байж чаддаг болохоор хүмүүс түүнд таатай байдаг. Учирсан хүнтэйгээ гэр бүлийн амьдралын хувьд элбэг хангалуун байж чадна. Гэм нь жаахан сээтэгнүүр.
Охины орд
Хэрвээ чи түүний гаргадаг элдэв аяг аашийг тэвчиж чадах юм бол сайхан амьдрах боломж бий. Сексийн хувьд ямагт оргилж, буцалж, тэмүүлж байдаг араншинтай.
Жинлүүрийн орд
Ерөнхийдөө дурламтгай хүмүүс. Байнга чамаар эрхлүүлж зөөлөн үг шивнүүлж, гартаа атгуулж суух дуртай. Сексийн хувьд удирдан жолоодогч биш аялдан дагалдагч.
Хилэнцийн орд
Хайр сэтгэлийн хувьд үнэнч, сайн хүмүүс. Элдэв хов жив, явган ярианд автдаггүй. Тэсвэр сайтай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд дуртай.
Нумын орд
Сексийг амьдралын чухал зүйл гэж боддоггүйгээрээ амьдралд алдаж магадгүй. Гэр бүлийн асуудалдаа хэтэрхий хайнга, хүйтэн байдаг гэсэн шүүмжлэлийг байнга сонсдог.
Матрын орд
Тэд гэр бүлээ их хүндэтгэн хайрладаг. Хайр сэтгэлдээ үнэнч хүмүүс. Нэг хайрласан хүнээ насан туршдаа хайрлаж чадна. Тэдэнд итгэж болно.
Хумхын орд
Оюун санааны хувьд эрс шийдэмгий болохоор гэр бүлийн амьдрал нь ч тийм. Хайртай хүндээ хэзээ ч муу санадаггүй, нэг хайрлавал насаараа хайрлачихаж ч магад. Тухтай гэр орон, зөөлөн ярианд дуртай, үнэнч хүмүүс.
Загасны орд
Энхрий булбарай гэнэн мэт жүжиглэхдээ гарамгай ч заримдаа хэтрүүлчих гээд байдаг талтай. Байнга л шинэ хүнтэй болохыг эрмэлзэж тэмүүлдэг. Ялдам харц хүмүүс рүү шидэлж, хэнд ч тал засахгүй байхыг хичээдэг.
/Хань/
URL: