461 дүгээр хорих ангийн хариуцлага алдсан ажилтнуудад холбогдох шүүх хурал товлогджээ
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товлосон байна.
Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.
Өнөөдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхисон байна.
URL: