Барилгын сууриас гарсан хаягдал усыг туул гол руу хийж байжээ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд Мэнд констракшн ХХК барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байсан байна. Энэхүү хаягдал уснаас 2 төрлийн дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулжээ.
Шинжилгээний дүн бохирдолтой гарсан байна. Тиймээс “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.
URL: