Төв аймгаас сонгогдсон төрийн түшээ Су.Батболд эх хүнээс төрөөгүй гэнэ
Су.Батболд өчигдөр болсон УИХ-ын чуулган дээр эхээс төрөөгүй цэцэгнээс төрсөн хэмээн зарлаж, шившигтэй авир гаргав.
УИХ-ын ээлжит чуулганаар байнгын хороодын дарга нарыг томилох, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийх үеэр Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Су.Батболд Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой, төрийн түшээ болон суугаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг төдийгүй Монголын нийт эмэгтэйчүүд, эхчүүд рүү төрийн түшээ хүнээс гарамгүй бүдүүлгээр дайрч, давшилсан юм.
Тодруулбал Су.Батболд, Д.Оюунхорол гишүүнтэй хуулийн төсөл ярилцаж байгаад юунаас болсон нь мэдэгдэхгүй гэнэтхэн л УИХ-н танхим дүүрэн, Л.Гүндалай гишүүнийг дув дуугүй болтол “Д.Дэмбэрэл дарга аа” гэж “хашгирч” байгаад эмэгтэй хүнийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж эх хүнээс төрөөгүй юм шиг авирлалаа. Түүнийг “хашгирах”-д нь чуулганы танхимд байсан Л.Гүндалай гишүүнээс эхлээд эрэгтэй гишүүд “Су.Батболд оо, ингэж аашлах нь чиний буруу. Эмэгтэй хүнийг дээдлэх хэрэгтэй. Битгий цохиод авчихаарай” гэлцэв. Хөөрхий Д.Оюунхорол гишүүн боловсролын тухай хууль, ард иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг хэдэн сарын өмнө ч гэсэн нэмэгдүүлье гэсэн саналыг дэмжээд Су.Батболдтой хуулийн төслийн хүрээнд ярилцаж байсан аж.
Чуулганаар байнгын хороодын гишүүдийг томилохоос гадна, төсвийн тодотголыг хэлэлцэх гээд сонирхолтой асуудлууд яригдаж байсан тул хэвлэлийнхэн бүгд цуглачихсан байсныг ч хэлэх үү. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан Су.Батболдын уг доромжлолыг сонсчихоод “Эмэгтэй хүнээс гараагүй юм шиг ямар сонин ааштай хүн бэ. Энэ хүн цэцэгнээс төрсөн бололтой” хэмээн чуулганы танхимаар дүнгэнэтэл шуугисан.
Харин гэнэтхэн тэнэгтсэндээ бантаж, байдалд орсон Су.Батболд нүүрээ нуух газаргүй болж, чуулганы танхимаас гарч одсон юм.
Нөгөө талдаа Төв аймгаас сонгогдсон эрхэм түшээ Су.Батболд эх хүнээс бус “Цэцэгнээс” төрсөн байж болох л доо. Гэхдээ л түүнийг сонгосон Төв аймгийн иргэдийн 52 хувь нь эмэгтэйчүүд гэдгийг эрх биш мэдмээр юм.
Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шиг ийм ухаан бодолтой хүнийг төрийн өндөрлөгт залчихаад, хуурамч дүрд нь итгэж суусан байна шүү сонгогчид бид.
URL: