Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

9852

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан байдаг. Энэ дагуу сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу батлагдсан аргачлалын дагуу тооцооллыг хийсэн байна.

Ингэхдээ  холбогдох Төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Мөн зардлыг бодитой гаргах зорилгоор зардал тооцох хэвлэл, сонин, сэтгүүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон байна.

Мөн улс төрийн намуудаас санал авах ажлыг хэрэгжүүлжээ.

Энэ жилийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 2016 оныхтой харьцуулахад хэд хэдэн зүйлээр ялгарч байгаа юм байна. Тухайлбал, тойрогт өөрчлөлт орсон. Өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаагийн ээлжит сонгууль аймаг 20, нийслэл есөн тойрог нийт 29 /олон мандаттай/ тойрогтой болсон. Энэ нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсноор зардлын хэмжээнд нөлөөлсөн байна.  Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцоолжээ.

2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дээрх байдлаар тогтоосон байна.

Эх сурвалж: Polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих