Кёкүшюүзан Д.Батбаяр гадныхныг орд газар, төсөл хөтөлбөрөөр “мурьжээ”

batbayardownload-Сонгуулийн мөнгө босгохын тулд эх нутгаасаа зарсаар байх уу-

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байгаа. Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх зэрэг хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа юм.

Гэтэл Кёкүшюүзан Д.Батбаяр УИХ-ын гишүүн байх үедээ орд газар худалдсан тухай ярианы бичлэг ил болж, мань хүний жинхэнэ төрхийг илчлэв бололтой. Б.Батбаярын тэрхүү бичлэг нийт 2 цагийн 3 хэсэг гэнэ. Тэнд Б.Батбаяраас гадна АН-ын зарим гишүүн, рецедив гэмт хэрэгтнүүд байсан тухай яригдаж байгаа юм.

Яг энэ бичлэгийг бататгах нэг хэрэгт эрхэм гишүүн асныг шалгасан. Тодруулбал өнгөрсөн онд АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай анх мэдээлсэн. Албаныхан тухайн үед Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32.713.190.850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн хэмээж байлаа. Тэгвэл үүний баталгаа хийгээд бичлэг дээрх яриа үнэний ортой нь манай хуулийн байгууллагуудад хэдийн баталгаажсан нь энэ бололтой.

http://erennews.mn/article/30848


URL:

Сэтгэгдэл бичих