Нигерт коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ
Нигерийн Үндэсний Эрүүл мэндийн газраас тус улсад коронавиурсын анхны тохиолдол илэрсэн болохыг баталлаа.
Энэхүү халдварлагч нь Италийн иргэн бөгөөд Лагос хотын Эдийн засгийн төвд зочилхоор ирсэн нэгэн байжээ. Түүнийг онгоцны буудал дээр газардахад нь өвчин илрүүлэгч төхөөрөмжөөр шалгасан ч шинж тэмдэг илрээгүй гэсэн байна. Одоогоор уг иргэнийг тусгаарлан эмчилж байгаа ба биеийн байдал нь тогтвортой байна гэжээ.
Мөн Эрүүл мэндийн газрын дарга Чиквэ Иеквэзу “Нигерт энэхүү аюул нүүр тулан ирлээ гэхдээ бид тэмцэхэд бэлэн байна. Эбола, Ласса зэрэг олон олон халдварт өвчнийг даваад гарсан. Энэ бүхнийг туулж чадна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
URL: