Голомт банкны 80-дахь салбар нэгж 13-р хороололд нээгдлээ

2011 оны “Монгол улсын шилдэг банк”-Голомт банк 2012 онд харилцагчиддаа хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сувгийг нэмэгдүүлж салбар сүлжээнийхээ тоог өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд тус банкны шинэ салбар 13-р хороололд  шинээр нээгдлээ. Голомт банкны 80 дахь салбар нэгж нь худалдаа наймааны томоохон төвүүд, эмнэлэг, их дээд сургууль олноор байрладаг Баянзүрх дүүргийн 13-р хороололд нээгдэж байгаагаараа онцлог юм. Энэ салбар нээгдсэнээр, хүн амын төвлөрөл ихтэй 13-р хорооллын иргэд, аж ахуй нэгжүүд банк, санхүүгийн үйлчилгээг түргэн, шуурхай, таатай орчинд авах боломжтой болж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк Монгол орны хүн амын төвлөрөл, хөгжил бүтээн байгуулалт өрнөж байгаа газар төдийгүй банк санхүүгийн үйлчилгээ нэн шаардлагатай байгаа хөдөө орон нутагт салбар нэгжүүдээ байгуулж байгаа юм. Тухайлбал 2-р сарын 9-нд нийслэл хотын хүн амын 20 гаруй хувийг бүрдүүлдэг Баянзүрх дүүрэгт салбараа нээсэн бол өнгөрсөн 1-р сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 79-дэх салбар нэгжээ нээсэн билээ. Харин дараагийн салбар нэгж болох “Өргөө” тооцооны төвийг энэ 2-р сарын 3 дахь долоо хоногт 3-р хороололд албан ёсоор нээх ажээ.
Дашрамд дурдахад, Голомт банкны шинээр нээгдсэн “13-р хороолол” болон удахгүй нээгдэх “Өргөө” тооцооны төв, “10-р хороолол” тооцооны төвд харилцагч болсон иргэд, аж ахуйн нэгжүүд Хадгаламжийн дэвтэр, Easy Info, Мобайл банк, Интернэт банкны Э-токен төхөөрөмжийг үнэгүй авах эрхтэй болох бөгөөд Гадаад гуйвуулга хоёр удаа явуулсан тохиолдолд 3 дахийг нь үнэгүй гүйцэтгэх зэрэг урамшууллуудыг авах боломжтой болно.


URL:

Сэтгэгдэл бичих