Ши Жиньпин: Хэцүү цаг үед айлчилсан анхны төрийн тэргүүн болж байна
Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь айлчлалын тусгай үүргийн онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд өнөөдөр /02.27/ 14. 45 минутад газардсан байна. бБНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийжээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусын эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн болж байна. Таны айлчлал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг тань нотолж байна. Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хуваалцсан найрсаг хөрш гэдгийг энэ айлчлал дахин гэрчилж байна гэжээ. Түүнчлэн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас 30 мянган хонь БНХАУ-д хандивлаж байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дуулгасан байна.Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна” гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
саятан малчин шиг зангараглав уу, яав.