Шинэ Делид болсон эмх замбараагүй байдал 20 хүний аминд хүрэв

101

Фото: REUTERS

Д.АРИУН

Энэтхэгийн Шинэ Дели хотын зүүн хойд дүүрэгт болсон үймээний үеэр наад зах нь 20 хүн амь насаа алдаж, 250 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын иргэний бүртгэлийн шинэ хуулийг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд  дэгдсэн үймээн энэ сарын 24-нд эхэлжээ. Дараагийн өдөр нь хотын захиргаа үймээн дэгдсэн хэсэгт онц байдал тогтоосон байна. Манжипур, Чанд Багх, Жафрабад, Карал Нагар зэрэг дүүргүүдэд ч аюулгүй байдал хангах арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих