БНСУ-д коронавирусний халдварын 334 шинэ тохиолдол илэрчээ
СӨҮЛ. /RIA Novosti/. Пүрэв гаргийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 334-өөр нэмэгдэж, 1595-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.
Халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор БНСУ-д өнгөрсөн ням гарагт халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан юм.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 307 нь Дэгү хотод, нийслэл Сөүлд зургаа, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Коронавирусний халдвар авсны улмаас 12 хүн нас барж, 24 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Дэгү хот болон Умард Кёнсан мужид 1338 хүн халдвар авсан бөгөөд энэ нь нийт тохиолдлын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм. Нийслэл Сөүл хотод 55 тохиолдол бүртгэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: