Япон улстай хийж буй нислэгүүдийг 14 хоног цуцалж, хотруу орох, гарах замыг 3-р сарын 2 хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит хурадааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэдэд хандаж үг хэллээ. Тэрээр “Энэ бол нэг хоёр хүний цагаан сараар золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг, улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Улаанбаатар хотруу орох, гарах замыг хязгаарласныг 3-р сарын 2 хүртэл сунга, Япон улстай хийж буй нислэгүүдээ 14 хоног цуцална.
Бид хаа хаанаа хариуцлага шаардах цаг болсон. Хүн ардын эрүүл мэнд юунаас ч илүү чухал байна.
Ард иргэддээ зөв ойлгуулах чиглэлээр ярилгүй яах вэ. Гэхдээ одоо засаглах цаг болсон. Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ нөхцөл байдлыг давна” гэлээ.
URL: