Алслагдсан дүүрэгт амьдардаг бол бичиг баримтаа биедээ авч яваарай

15823466595e50b1a3aa00fУлсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.02.20/ цагаан сарын баярын өдрүүдэд тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, ирэх ням /2020.02.23/ гарагийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл орон нутаг болон нийслэлээс гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хориглосон билээ.

Дээрх өдрүүдэд жолооч нарыг 361-ын гарам, Гүнтийн даваа, Баянзүрх дүүргийн товчоо, Баруунтурууны товчоо, Эмээлтийн товчоо, Био комбинатын уулзвар, Өлзийтийн товчоо, Тууш зам, Хонхорын уулзвараар орж, гарахыг хориглох юм.

Тэгвэл Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ. Иймд тухайн нэр дурдагдсан газар оршин суудаг иргэд цагаан сарын баярын өдрүүдэд бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих