Гандангийн маркентингаас суралц
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт газар авч байна. 2020 оны хоёрдугаар сарын 16 буюу өчигдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийтдээ 69110 тохиолдол бүртгэгдэж, 1666 хүн нас барав. Өвчлөл буурахгүй байгаа. Тиймээс манай улс сэргийлж болох бүхий л шаардлагатай арга хэмжээ авч, олон хүн цуглах боломжтой бүхий л газрын үйл ажиллагааг хааж, хориглолоо. Тэр ч битгий хэл сүм, хийдүүдийг олон хүн цуглуулж, ном хурахыг ч хориглосон. Сургууль, цэцэрлэгээс авахуулаад кино театр гээд бүгдийг хориглож байхад яагаад сүм, хийдүүд олон хүн бужигнуулаад, ном уншиж байх ёстой гэж. Зөв шийдвэр.
Харин Гандантэгчинлэн хийд ямар ч үед межементээ алдахгүй, ашиг орлогоо олж чадах газар юм байна. Гандангийн маркетингийн менежер ч гүйлгээ ухаан сайтай юм. Иргэд биеэр очиж ном уншуулах боломж хязгаарлагдмал болчихоор дор нь зохицуулаад, цахимаар номоо унших боломжтой ч мэдэгдэв. Ном уншуулах хүн цөөрөөд, орлого нь хумигдахаар гялс сэтгээд, “шидэт” үрэл гаргахаа мэдэгдээд л гүйцээ. Үрэл нь мэдээж шаггүй хөөрхөн үнэтэй байх нь ойлгомжтой.
Хүмүүс Гандангийнхныг муучлаад, хүмүүсийг мунхрууллаа. Сүсэг бишрэлийг нь далимдууллаа гэж муулж байна. Дэлхий нийтээрээ шинэ төрлийн коронавирусийн эсрэг эмчилгээ олоогүй байхад Гандан үрэл гаргана гэж юу байхав ч гэж “үглэж” эхлэв. Үрэл авсан хүнийг мухар сүсэгтэнд тооцож, бараг л үзэн ядна гэх нь холгүй байх юм. Хүмүүс ямар шашнаа шүтэж, юундаа итгэх нь бусдад ямар хамаа байна аа. Номоо уншуулна уу, үрлээ авна уу ёстой падгүй. Угаасаа ч Д.Чойжамц хамба “Зөвхөн итгэж сүсэглэсэн хүмүүст л үрлээ тараана” гэсэн. Үнэхээр сүсэглэж чадвал хамгаалах ч юм бил үү, хэн мэдэх юм.
“Үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрэлийг улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүүнэ. Үрэлийн үнэр тархаж байгаа газарт элдэв вирусийг устгах ач холбогдолтой. Эхний ээлжид эмч нартаа тараана” гэж Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтох ярьсан. Худлаа гэдгийг хэн батлах юм.
Сүсэглэж байгаа нэгнээ, сүсэгтэн олондоо зориулж номоо уншиж, үрлээ гаргаж байгаа сүм, хийдээ элдэв муугаар битгий хэл. Харин манай компаниуд Гандангийн маркетингаас суралц. Ямар ч хэцүү цагт, хямралын үед тэд гэтлэх аргаа олж чадаж байна. Ном уншаад олдог ашиг нь багасах нь тодорхой болоход үрэл гаргахаар болчихлоо. Энэ чинь л менежмент. Хий дэмий шүүмжилж суухаар маркетингийнх нь менежерийг уриад, сургалт хийлгэ, номын дуу сонс.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
гандангийн лам нар болон орчин нь маш бохир болсноор олон жилийг ардаа орхилоо.Үхсэний чинь шидэт үрэл ” ЗУД БОЛОХОД НОХОЙ ТАРГАЛАХ,ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ТАРГАЛАХ ” ЮУТАЙ ҮНЭН БОЛОХЫГ ард түмэн минь санагтун.Сайн сайхан болдог бол аль эрт болох л байсан.Өнөөдөр 21 дүгээр зуун болохоос 19 дүгээр зуун биш ээ.битгий ард түмнийг доромжлоод байгаарай.Нийгмийн хөдөлмөр бүтээн байгуулалтад оролцохгүй шимэгчилж амьдарч байдаг энэ хэсгийн лам нэр зүүсэн улсууд ямар ч хэрэгтэй юм бэ дээ энэ нийгэмд
маш бохир газар шүү дээ.