Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

9702

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.

Иргэдийг Монголын автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, Хятадын автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


URL:

Сэтгэгдэл бичих