БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ
Зарим мэдээллийн хэрэгслээр Ням гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл гараад буй.
Тэднийг Улаанбаатарт ирэхэд нь 14 хоног тусгаарлана гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ мэдээллийг МИАТ ТӨХК болон Эрүүл мэндийн яам үгүйсгэлээ.
Тэрээр, “2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гарагийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.
Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн.
Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” гэжээ.
URL: