Хүн биш ээ хүүхэд…

Хүүхдийн цангинасан инээдгүйгээр хүний хорвоог төсөөлөхийн аргагүй. Тэр ч утгаараа хүн төрөлхтөн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Нэг үгээр хэлбэл тухайн улс үвдэстэн оршин тогтнох эх үндэс нь хүүхэд гэсэн үг л дээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байддыг хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад янз бүрээр тайлбарлаж ирсэн байдаг юм байна. Хүүхдийг эд хөрөнгөтэй адилтган үздэг байснаа хүүхэд бол бие даасан эрхтэй хүн гэж үздэг болох хүртэл түүхийн урт хугацааны туршид хүүхдэд хандах хандлага өөрчлөгдсөөр ирсэн байх юм.

Тухайлбал, соёл иргэншлийн хөгжлийн эхний үед хүүхдийг гэр бүлийн бүр тодруулбал эцгийн өмч хөрөнгө гэж үздэг байжээ. Хүүхдээр тахил өргөх, амьдрах чадвар муутай бол зориуд алах зэрэг хүүхдийн эсрэг үйлдэгддэг зан үйлийн тухай түүхийн сурвалж бичигт ч тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд жишээ нь Библид Абрахам өөрийн хүү Исаакаар бурхандтахил өргөх гэж байсан тухай өгүүлсэн байдаг.

Мөн Хятад, Япон зэрэг оронд хөгжлийн бэрхшээлтэй юмуу эмэгтэй хүүхдийг хороох явдал байсныг тухайн үеийн ном зохиолоос уншиж болно. 1874 онд Нью-Иорк хотод асрагч эхийнхээ үргэлжийн зодуур тамлалаас болж биеэрээ дүүрэн шархтай болсон есөн настай охиныг хөршийг нь асардаг байсан залуу эмэгтэй илрүүлж, охиныг харгис эхийн хатуу гараас салгахын тулд “Ан амьтныг харгислалаас хамгаалах нийгэмлэг”-ээр дамжуулан хэргийг шийдвэрлүүлж өөр айлын асрамжинд өгсөн түүх бий.Тухайн үед эцэг, эх нь хүүхдээ зодож, тамлан зовоосон хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан тул амьтныг хамгаалах хуулиар хэргийг шийдсэн хэрэг. Дараа жил нь буюу 1875 онд Ныо- Йоркод ‘Хүүхдийг харгислалаас хамгаалах нийгэмлэг” байгуулагдаж хүүхэд хамгааллын асуудлыг гаргаж ирснээр дэлхийд хүүхэд хамгааллын хөдөлгөөн өрнөх эхийг тавьжээ.

Монгол Улс дахь хүүхэд хамгааллын түүхийн тухайд өнчин өрөөсөн хүүхдэд асрамж тогтоох нь Монголын ард түмний дунд үеэс уламжлалтай агаад Монголын нууц товчооны 114,119,11,35, 138 дугаар зүйлүүдэд Мэргэдийн Хүчү, ТайчуудынХөхөчү, Татарын Шихихутаг, Жүрхэний Борохул нарыг багадаа өнчирч үддэхэд Өүлэн эх асрамжлан хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн тухай дурдсан байдаг.

1924 оны анхдугаар Үндсэн хуулиар ард түмний үр хүүхдийг эрэгтэй, эмэгтэй, яс, үндэс, шашин шүтлэг, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй үнэ төлбөргүй сурах эрхтэй болохыг тунхаглан сурах боловсрол эзэмших явдлыг хууль эрхийн баталгаатай болгожээ. Мөн оңд “Өнчин ядуусыг асрах газар” байгуулагдсан нь Монгол Улсад асрамж халамжийн үйлчилгээ хөгжих эх суурийг тавьсан байна.

1990-ээд оны эхээр хүүхэд гэр бүлдээ, гэр бүлийн орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг харуулсан нийгмийн сөрөг үзэгдэл нь Улаанбаатар хотын гудамжинд тэнэмэл хүүхдүүд олноор үзэгдэх болсон явдал юм. Түүнчлэн 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан бөлгөө. Гэвч ардчилсан Монгол Улс хүүхэдгүйгээр капитализмыг цогцдоохоор шийдсэн бололтой аяглах болсоор удлаа.

Хэдийгээр төр засаг болон томчуудхүүхдийнтөлөө хэмээн хоолой мэдэн амны зоргоороо уриа лоозон дэвшүүлэн сүржигнэдэг ч амьдрал дээр балчир жаалууд эрхээ хамгаалж хэл ам хийж чадах юм биш гэсэн мэт дээрэлхсээр өнөөдрийг хүрлээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг үгийг ор тас мартаж орхиж, томчууд.

Нэгэн төрийн бус байгууллага судалгаа хийж Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 18 нас хүртэлх насны бүтэн өнчин хүүхдэд олгодог таван зуун мянган төгрөг эзэндээ хүрч байгаа эсэхийг сонирхжээ. Уг нь эл мөнгийг тухайн иргэн 18 нас хүрсэн тохиолдолд өгдөг бөгөөд тухайн хүүхдийг гэр оронтой болгох үүднээс дэмжиж өгдөг аж. Гэвч өнөө цагт, бодит амьдрал дээр тэр мөнгө нь гэр авахад хүрэлцдэггүй учраас ихэвчлэн өөр зүйлд зарцуулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Анх 2008 оны гуравдугаар сараас эхлэн олгох болсон уг мөнгийг одоогоор 6000 гаруй иргэнд олгосон байна. Харамсалтай нь Монгол төрийн халамж болох уг мөнгийг авсан өнчин иргэдийн 45 хувь нь уг мөнгөө идэж уугаад дууссан гэх ба зарим нэг нь хувцас хунар гэхчлэн өдөр тутмын хэрэглээндээ зарцуулсан байдаг бол үлдэж буй хувь нь намайг халамжлан хүмүүжүүлэгч авсан, юунд зарцуулсныг нь мэдэхгүй гэж хариулжээ.

Сүүлийн үед гэр орноосоо дайжин, орц, траншейгаар хоноглож, тэнэмэл нэр авсан жаалууд цөөрлөө. Асрамж халамжийн газруудад очсон байх хэмээн ярьцгаах болж. Миний л санаж буйгаар намайг 10 жилийн сурагч байхад 10-аад настай гүйж явсан хүү саяхан нэлээд ноцтой гэмт хэрэгт холбогдоод ял сонсож байхыг харсан.

Хэдийгээр тэдгээр хүүхдүүдийн тоо багассан гэдэг ч тэнэмэл хүүхдүүдийн асуудал хөндөгдсөөр л байна. Тэднийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үндэсний хэмжээний арга хэмжээ авч, салбар дундын ажлын хэсэг байгуулсан санагдана.

Одоогоос хоёр гурван жилийн өмнө шүүдээ.Тус ажлын хүрээнд байнгын бүртгэлтэй, гэр орноосоо дайжсан 100 гаруй хүүхдийг баталгаатай орон байр, эрүүл мэндийн шинжилгээ эмчилгээнд хамруулж, бичиг баримттай болгосноор өнөөдөр тэнэмэл хүүхдүүд харагдах нь цөөрсөн гэж буй ч үнэн хэрэгтээ хүний наймааны золиос болсон байх магадлал өндөр байдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө Швейцарьт бүлэглэн хулгай хийдэг Монгол хүүхдүүд баригдсан. Тэдгээр жаалууд хэрхэн ямар замаар тэнд очсон нь өнөөг хүртэл тодорхойгүй бөгөөд өдгөө эх орондоо ирсэн эсэх нь ч бас л тодорхойгүй байгаа юм.

Тоолж барамгүй олон иргэнтэй аятай төр засгийнхан нь тэдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эх орондоо авчрах талаар дорвитой алхамхийсэнгэжбиллавдуулаагүй. Төрийн бус байгууллагынхны мэдэгдсэнээр тэдгээр жаалуудыг талийгаач Энхбатыг авчирсан шиг арга замаар хил давуулсан байх магадлалтай бөгөөд баригдсан зургаан жаал бид арвуулаа байсан. Бусад нь хаа байгааг мэдэхгүй.

Биднийг хар теньтэй машинд суулган супермаркетийн өмнө буулгаад хулгай хийгээд гарч ирэхэд тосч аван буцааж суулгаад нэг газар аваачаад түгжчихдэг байсан. Ямар улсад ирснээ ч мэдээгүй. Гэхдээ сайхан хувцас өмсөж, сайн хоол иддэг байсан. Үнэ хүрэх зүйл хулгайлж чадвал паркад аваачиж тоглуулна гэж амласан ч амжсангүй хэмээн мэдүүлсэн байсан юм даг.

Түүгээр ч барахгүй тэдний нэг “Бидний хулгайлсан бараа бүтээгдэхүүнийг Монгол руу аваачиж зардаг байсан. Утсаар ярьж байхыг нь сонссон” гэж хэлеэн байснаас үзэхэд насаңд хүрэгчид балчир жаалуудаар хулгай хийлгэчихээд энд авчирч та бидэнд тоймгүй өндөр үнээр зардаг байсан болж таараад байгаа юм. За ямартаа ч холбогдох олон байгууллагаар орж, тэр хүүхдүүдийн хувь заяа хэрхсэн талаар лавлахад тоймтой хариулт хэлэх газар олдоогүйг нуугаад яахав.

Аборт хэмээх сайн дурын сонголт хэмээгддэг аюул Монгол хүн болж төрөх гэж зүтгэсэн хэдэн мянган нярайг замаас нь буцааж бас хэдэн бүсгүйн ээж болох эрхийг насан туршидаа хасаж орхидгийг та мэдэх үү. Судалгаанаас харахад манай улсын өсвөр насны охидын 25 хувь, ээж болох насны бүсгүйчүүдийн 75 хувь нь энэ хорвоод хүн болох гэж тэмүүлсэн үрсээ хэвлийд нь байхад устгуулахаар эмнэлэг барааддаг гэсэн.

Амьдрал хэцүү байгаа нь үнэн. Хаа сайгүй дутуу гуцуугийн зовлон ноёрхож буйг мэднэ. Гэвч ирэх л гэж тэмүүлсэн балчир үрсийн амийг таслагчид ямар ч ял зэм үүрдэггүй. Эх нь хүссэн учраас хэмээдэгч тоолдог хэдэд нь болоод сарын дараа энэ орчлонд дуугаа хадаах гэж буй ургийг ч “алж” орхидог нь гашуун үнэн.

Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаахан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлов. Ханьдаа хаягдсан эх долоон настай хүүгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж үнээг нь сааж өгч ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын балмад залуу өөдөсхөн тэр амьтныг хэрцгийгээр зодож хөнөөчихөөд жалганд аваачаад булчихсан гэнэ.

Ганцхан сарын дараа сургуульд орно хэмээн хөөрч ээжээсээ цүнх авч өгөхийг гуйж байсан хүүгийн сүнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад буцахдаа энэ орчлонд, энэ томчуудад ямар их гомдсон бол…

Саяхан нийслэлд газар олдохгүй байгаагаас баригдаж чадахгүй байгаа барилга байгууламжуудын талаар мэдээлэл хийж байна. Хамгийн эмгэнэлтэй нь сургууль, цэцэрлэгүүдэд л барилга барих газар олдохгүй байгаа аж.

Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Байсныг нь нураагаад баар, ресторан, дэлгүүр хоршоо барьчихсан атлаа хүүхдэд зориулсан зүйл хийх гэхээр алга дарам газар олдохгүй болчихдог нь өнөөгийн ардчилсан Монгол Улсын үнэн төрх.

Сайд ноёд өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь төсөвлөн арабын шейх мэт тансагладаг ч эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бүхнээр будаа шиг гоожиж хаягдаж хоцорсон хүүхдүүдийг үл тооно. Хүмүүс ээ хүүхэд уйлж байна, хүн биш цэрэг гэдэг шиг хүн биш хүүхэд гэж хөндий хүйтэн авирлахад чинь гоморхон бушуухан том болчихоод томчуудаас хариугаа авна даа хэмээн бухимдан орондоо уйлж байна.

10-аадхан настай жаалхүү том болоод шоронгийн дарга болно гэхэд нь тэгээд юу хийх вэ гэж асуутал өөдөөс тоглоомын талбайг минь булаасан сахалтай ахыг шоронд хийнэ гэж хариулж байна, цаана чинь… Эр өсч эсгий сунадаг энэ хорвоогийн жамыг мартсан томчуудад гадуурхагдсандаа, гоморхсон Монголын хүүхдүүд эрхээ хамгаалан Сүхийн талбайд жагсахаас өмнө эрх биш жаахан ухаарахсан даа, томчууд аа.

Ц.Бүжин

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих