МАН-ынхан “эсэргүүнүүдээсээ” бусдыг нь дарга болголоо

-Одоо энэ намд боловсон хүчин үлдсэн болов уу-

МАН-ынхан жинхэнэ дагнаж, дангаараа ажиллахаар шуудрав бололтой. Засгийн газраа  бүр­дүүлж дуусаад өчигдөр АН-ын байнгын хорооны дарга нараа МАН-ынхаар солилоо. Сольсон, сонгосон хүмүүсийг хараад юу ч үгүй үлдсэн хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрөөд болдоггүй. Өчигд­­рийн байнгын хорооны дар­­гаар сонгогдсон эрх­мүүдийг ха­раад байхад буруу ишилсэн сүх шиг нөхөр алга, намдаа гом­дож тунирхдаг ганц ч нөхөр ха­рагдсангүй, фракци холбоо гэж харайлгадаг улстөрч ч байсангүй. Нэг ёсондоо на­мын үнэнч фэнүүдээсээ үлд­сэн хэдийгээ албан тушаалтай бол­гочихож байна уу даа, янз нь.  Өчигд­рийн байнгын хорооны дарга нарыг сонгох хуралдаан дээр санал хураалтаар Хууль зүйн байнгын хорооны дар­га Д.Одбаяр, Төрийн бай­гуу­лалтын байнгын хорооны дарга Ж.Сүх­баатар нарыг улираан сонгож, Эдийн зас­гийн байнгын хороо­ны даргаар Р.Будыг, Төс­вийн байн­гын хорооны даргаар О.Чулуунбатыг, Байгаль ор­чин, хүнс, хөдөө аж ахуйн байн­­­гын хорооны даргаар  Д.Бал­­­дан-Очирыг, Нийгмийн бод­­лого, боловсрол, соёл, шинж­­­лэх ухааны байнгын хо­роо­­­ны даргаар А.Тлейханыг, Аюул­­гүй байдал, гадаад бодло­гын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очирыг сонгосон бай­­­на. Эд хэзээ ч, юу ч болж бай­­­сан МАН-ын төлөө эцсийн ду­­сал цусаа дуустал үзэлцэх “үнэнч” гишүүд. Бас ирэх сон­гуульд намын нэрээр гараад ирэх лидерүүд учраас өөд нь та­тах гэх нь зөв л дөө. УИХ дахь МАН-ын бүлэг 45 гишүүнтэй. Уг нь 46-уулаа байсан ч Ц.Шинэ­баярыгаа бүлгээсээ хөөгөөд гар­гачихсан. Сонгуульд ялалт бай­гуулсан нам дангаараа төр барих эрхтэй ч АН-тай хам­тарч засгаа байгуулсан биш сон­гуулийн жилд ёстой муугаа үзэж байх шив. Сүүлийн сар га­руйн хугацаанд энэ намынхан бо­ловсон хүчний нөөцгүй, ядар­­сан, илжирснээрээ дуудуу­лан байж арайхийж хэдэн сай­­даа томилсон, дараа нь бас л өнгө мөнгөний үнэр хан­хал­сан хү­мүүсийг дэд сайд бол­го­лоо гэж адлуулж ч байх шиг. Байнгын хо­рооны даргын сэ­тэр тийм муу ал­ба биш. Энэ албыг толгойлж үзэ­хийг хүсэх­гүй хэн байх би­­лээ. Сайд, дэд сай­даа байг гэ­­хэд байнгын хо­роог ахалж суу­­на гэдэг том аз завшаан. Амт­тай боорцог л гэсэн үг. Ха­рин боорцогны жор, усыг хэр таа­руулснаас “амттай” болох эсэх нь шийдэгдэнэ гэ­сэн үг. Энэ удаа МАН-ын удирд­лагууд цор цор хийгээд бай­даг нөхдөө зураасны доо­гуур үлдээж ча­дав. УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, Н.Ганбямба, Ц.Да­ваасүрэн, Ш.Сай­хан­сам­буу, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын эсэр­гүүнүүдэд боорцог­ны хэл­тэрхий ч өгөхгүйгээр шийд­сэн бололтой юм. Юм л бол на­маа шүүмжилж, удирдлагууд руу­гаа асч байдаг, хэзээ нэгэн цагт нүүрээ буруулж магадгүй хэ­дэн нөхдийн нэрийг ядаж дэв­шүүлж болно оо доо. Гэвч тэг­с­эн­гүй. Хүссэн ч үгүй. Нам­даа яг таг таалагдсан нөх­дийг бараг л 100 хувийн са­на­лаар дэмж­чихээд гараад явчих­даг болж. Х.Ба­дамсүрэн, Х.Баделхан, Ж.Бат­­­суурь, Д.Дондог, Х.Же­кей, Х.Наранхүү, Р.Рааш, Ц.Цэн­­­гэл нарыг “пээнсэнд” нь гар­­­гах гэж байгаа нь лавтай. Ирэх сонгуульд нэр дэвших ч үгүй, дэвшсэн ч гарах ч үгүй гээд нэрийг нь ч дурьдахаа больж. Эрхбиш чуулганы тан­химд үгийг нь сонсч байгаа байл­­гүй дээ.
Ардчиллын үнэр энэ намд байх­­гүй гэдэг үнэн аж. Ямар сайн­даа МАН-ынхнаас  хуу­чин коммунист үзэл бодол нэвт ханхлаад байдаг гэж ярих вэ дээ. Түүнээс гадна нэ­гэнт МАН Засгийн газрыг дан­­гаа­раа бүрдүүлж, УИХ-ын байн­гын хороодыг ч авч буй тул УИХ-ын хоёр дэд дар­гын нэг АН-ын гишүүн Г.Бат­хүүг дэд даргаар үлдээх эсэх асуу­дал ч хөндөгдсөн сураг­тай бай­на. Гэхдээ намын бүл­гийг тө­лөөл­сөн дэд дарга бай­даг уламж­лалын дагуу АН тө­лөөлсөн дэд дар­га байж бо­лох юм гэсэн са­нал ч бас гар­чээ. Аягүй бол Хү­ний эр­хийн дэд хороог Х.Тэмүү­жин­­гээс, Ёс зүйн дэд хороог Г.Баярсайханаас булаах юм бай­на л даа. Булаахаас нь өм­нө өг­чихвөл таарна. Нэрийн хор. Ха­рин энэ намд энэ хоёр ги­шүүн шиг хүний эрхийн дэд хо­роо, ёсзүйн дэд хороог аваад яв­чих боловсон хүчин бий гэдэгт л найдая.

С.ХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих