Хаян гишүүнийг хаяж барах уу

43114691_1032932340211358_5763038893603553280_n“Дээхэн үед Нарлаг Монголын энэ хотыг Найрамдлын Дархан гэдэг юмаа” гээд дуулдаг байв. Далан хэлийн шувуу гэдэг шиг зүсэн зүйлийн ааш араншинтай, үндэс угсаатай хүмүүс энд ирж суурьшсаар Дархан хот бий болгосон түүхтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ч бас нэг эд эс нь. Түүнийг хүмүүс Дарханы Хаянхярваа гэсээр тэр бараг овгоо мартах дөхсөндөг шүү.

Буурал сорт Хаян гишүүн 2008 онд УИХ-ын гишүүн болоод явахдаа араа бодож өдгөөгийн Засаг дарга С.Насанбат, ИХТ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, гэх зэргээр чухал албан тушаалд зуучилж, заримыг нь суулгаж өгөөд явсан гэдэг.

Түүнийг Дарханыг толгойлж байхад нөгөө 20 уут цианит натри 20 шуудай цемент болон хувирч байсан түүхтэй…

Олныг үл нуршин олон жил Дархныг өөрийнхөө гарын аясаар хөдөлгөсөн түүнд өнөөдөр нам дотроос нь өрсөлдөгч гарч ирсэн бөгөөд тэрхүү өрсөлдөгч нь өдгөөгийн ангийн анд Б.Жавхлан гэж байгаа.

Тэрбээр намын ах Хаянгийнхаа аргыг бас хэрэглэж өөрийнхөө ойр тойрны нөхдийг тодорхой албан тушаалд томилуулж байгаа сурагтай.

Энэ дүр зургаас харахад Д.Хаянхярваа гишүүн, залуу гишүүн Б.Жавхлан хоёр халз үзэх бололтой. Элдэв хор, хутгуур байхгүй, орчихгүй л бол халз тулаан эрчүүдийн хийх ёстой зүйлийн нэг.

Одоохондоо энэ хоёроос өөр хүнгүй байгаа ч цаг хугацааны эрхээр хэр зэрэг шандастай хэчнээн өрсөлдөгч гарч ирэх нь тодорхойгүй.

Гэхдээ туршлагатай гишүүн ч самбаа нь хэр юм бол. Насны намбаар жингүйдлийн байдалд орсон ч авхаалжтай, атак сайтай байж гэмээнэ  үлдэх магадлалтай  бий гэдгээ эрх биш мэдэж буй болов уу. Хаянг гишүүнийг хаях ч тийм амар биш дээ. Зодог шуудаг тай шуудаггүй тэр өмсөнө, хутгана,  суйлна, хавсарна, тонгорно, этнэ, тойгдоно, тохойлдоно гээд юм юмыг  хийнэ шүү.

Ямар ч байсан  эцсээ хүртэл үзнэ. Цианит натриг цемент болгож байсан хүн шүү, тэр чинь. Тиймээс басаж  ч үл болно.

http://erennews.mn/article/30396


URL:

Сэтгэгдэл бичих