Хугацаа нь дууссан эм хадгалсан “Сайн хөрш” мэс заслын эмнэлэгт шийтгэл ногдууллаа
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02-15/04 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны Авзага оффисын байрны 4 давхарт байрлах Гүүднейбер ХХК-ийн “Сайн хөрш” мэс заслын эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн, хадгалах хугацаа дууссан эм хадгалсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9, 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2009000244 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгуулийн шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах биелэлтийг хангуулж ажиллалаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөхний хагалгаа маш үнэтэй хийдэг тэгээд гадуур хямд байдаг ороёын зөгийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартай 2 сувилагч нь үнэтэй шахдаг хүний төлөө биш мөнгөний төлөө эмнэлэг байна лээ.