Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ
2020 оны хоёрдугаар сарын 18-19 нд шилжих шөнө Говь Алтай аймгийн Хүүхэд Залуучууд Гэр бүлийн хөгжлийн Газрын даргаар ажиллаж байсан иргэн Б амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Хэргийн талаар Тус аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга”2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Машин дотор хүн нас барсан байна” гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн.
Энэ дагуу очиход машин дотор эмэгтэй, Б нас барсан болохыг тогтоосон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгджээ.
У.МАНДАХ
URL: