Орчин үеийн “Титаник”-ийн түүх

Өнгөрсөн сарын 13-нд далайд осолдсон Италийн “Коста Конкордия” хөлөг онгоцны тухай баримтат кино ирэх долоо

хоногт гарна. “Үндэсний газар зүйн суваг”-аар гарах нэг цагийн кинонд тус хөлөг дээр зорчиж явсан хүмүүсийн яриа, хувийн бичлэг, ослын газар дээр хийсэн бичлэг зэргийг харуулах аж.

“Италийн хөлөг онгоцны сүйрэл: Хүүрнээгүй түүхүүд” хэмээн уг киног нэрлэжээ. Ослыг урьдчилан харж болох байсан уу? Зорчигчдод яагаад аюулын тухай эрт мэдэгдээгүй вэ? 100 жилийн өмнө болсон  “Титаник” онгоцны сүйрэлтэй төстэй зүйл бий юү? “Үндэсний газар зүйн суваг” эдгээр асуултуудад хариулт өгөхийг зорьсон байна.

4200 зорчигчтой явсан “Коста Конкордия” хөлөг аралд хэтэрхий ойрхон хөвсний улмаас осолдон 17 хүн амиа алдан, 15 хүн одоо болтол сураггүй байгаа билээ. Хөлөг онгоцны ахмад Франческо Шетино гэрийн хорионд байгаа бөгөөд онгоцны сүйрэлд хариуцлага хүлээх нь тодорхой болоод байгаа юм.


URL:

Нэр: dog love Огноо: 28 September 2017

bbbbb

Сэтгэгдэл бичих