Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав
Увс аймгийн Цагаан хайрхан суманд хууль бусаар алт олборлохоор зэхэж байсан “Будар минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу АМГТГ-аас цуцаллаа. Мөн тус компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “Газар лха” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар хүчингүй болгов.
Хариуцлагатай уул уурхайн төлөө Хүчээ нэгтгэе!!!
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
URL: