Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэв

712-15819890665e4b3cb125b24

Словак улсын нийслэл Братислав хотноо жүдогийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд 29 орны 154 тамирчин долоон жинд өрсөлдсөн бөгөөд манай улсаас олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдав.

Тэмцээний 48 кг-ын жинд зодоглосон Г.Наранцэцэг аваргын төлөө Японы Аой Огүрад вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн 78 кг-ын жинд жинд барилдсан О.Мөнхцэцэг хоёрдугаар тойрогт Румын улсын тамирчин Александра Мазилуд цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Э.Гандиймаагийн хувьд эхний тойрогтоо Австрийн Мария Холлвартыг цэвэр ялсан ч 2019 оны залуучуудын дэлхийн аварга Францын Леа Фонтейн, Унгарын Мерседес Шзигетвари нарт ялагдсанаар жиндээ долоодугаар байрт жагслаа. Ийнхүү Братиславын нээлттэй тэмцээнд манай баг тамирчид 29 улсаас тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих