Эрээн хотод түүхий загас авч идсэн иргэнийг хилээр нэвтэрч орж ирмэгц нь тусгаарлажээ
Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна.
Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж.
Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.
URL: