Маскны үнэ нэмсэн “Монос” ХХК -д зөрчлийн хэрэг үүсгэлээ

d03e4c4719afd3c329085d8107f8e194Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь маскны үнийг нэмж зарсан гэж “Монос” хязгаарлагдмал хариуцлагатай компанид зөрчлийн хэрэг нээжээ.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг тогтмол амны хаалт хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Гэтэл маскны хомсдол үүсч буйг далимдуулан “Монос” нь 2000 төгрөгөөр борлуулж байсан N95 маскыг 5000-7000 төгрөгөөр борлуулж байжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах ажээ.


URL:

Нэр: зочинХОХИРОГЧ Огноо: 17 February 2020

ГАНЦХАН МАСК Ч БИШ БҮХ ЭМ НЬ БУСАД АПТЕКУУДААС ҮНЭТЭЙ. ЯМАР ЗАМААР ОРЖ ИРСЭН ГЭЖ ҮНИЙГ НЬ ХӨӨРӨГДЗҮҮЛДЭГ ЮМ БОЛ. САХАРЫН ЦУС АВДАГ АППАРАТ НЬ ХОГ. ЭНЭ ТУХАЙ ОЛОНУДАА БИЧИЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих