Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ

9243

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны 1 дүгээр сард 4184 болж, өмнөх оны мөн үеэс 513-аар нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 86-гаар, мөөгөнцрөөр өвчлөгч 264-өөр, трихомониазаар өвчлөгч 205-аар, тэмбүүгээр өвчлөгч 227-гоор, вируст хепатитаар өвчлөгч 11-ээр, гонококкт халдвараар өвчлөгч 104-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгч116-гаар, сүрьеэгээр өвчлөгч 69-өөр, салхин цэцгээр өвчлөгч 186-гаар буурчээ.

Ж.Болор

Montsame.mn/


URL:

Сэтгэгдэл бичих