Төрийн тэргүүн аснуудын тэнэглэл үү, цахимын цаанаас чихэр долоолгох тактик уу
Монголын хууль, хүчний байгууллагынхан дэргэдээ байгаа “эрдэнэ мэт төрийн өндөрлөг”-үүдээ олж харахгүй, хэлсэн ярьсныг нь ойлгохгүй дэлхийгээр дүүрэн эрж хайгаад сүрийг үзүүлж байгаа бололтой.
Тухайлбал, Ч.Сайханбилэгийг АТГ-аас яллагдагчаар татчихсан байхад мань хүн алсын газрыг зорьсон. Эргэн ирэх хугацаа нь өнгөрсөн ч хариу чимээгүй таг болчихоор хууль, хүчний байгууллагынхан Интерполоос туслалцаа хүссэн. Анх Ч.Сайханбилэг АНУ-д дүүгээ эмчлүүлж байгаа шүү, удахгүй очно хэмээж байсан. Дараа нь БНСУ-д эхнэрээ эмчлүүлэх шаардлагатай байна гэх хүсэлтээр хилийн хоригоо цуцлуулж байсан. Эцэст нь өөрөө АНУ-д эмчлүүлж байгаа гэх шалтаг шалтгаанаар хугацаа хожих болсон. Гэхдээ очихгүй гэхгүй л дээ тэр. Ерөнхий сайд асан учраас бас гэж зангараг заах гээд байгаа бололтой. Интерполоор эрж хайж эхэллээ гэх сургаар “Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн ихэд албархуу байдлаар хандсан. Гэвч тэр гадны өмгөөлөгч авч бүр гадаад орнуудаас орогнол хүссэн тухай яриа ч газар аваад байгаа. Тэгэхээр эргэн ирэх сэтгэл нь юу л бол…
Харин хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хэлсэн үгэнд ихэд эгдүүцэн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлэн “хэрүүлийн алим” өнхрүүлсэн.
Түүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас яллагдагчаар татаж, хилээр гараад явчихсан тул хаана байгааг нь тогтоолгохоор Интерполд хандаад байгаа.
Гэтэл мань хүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “УДАХГҮЙ ОЧНО” хэмээн “томорчээ”. Төрийн тэрүүн байсан хүн хууль, цаазын байгууллагыг хүндэтгэж гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно хэмээж байсан нь саяхан хэрнээ гэнэтхэн хилийн дээс алхмагцаа “очихын зуурт ямар сүртэй юм бэ” хэмээн загнах нь холгүй байгаа нь Ерөнхийлөгч асны зан нь гэж ойлгох уу, зангаргаа тавихгүй хэмээн нийтийн сүлжээнд “пээдийсэн” гэж бодох уу.
Юутай ч хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд эх орныхоо хилийг давмагцаа ирэхээ мэдэхгүй зугтдаг нь ил боллоо. Интерполоос туслалцаа хүсэхээр “эргээд очихын хооронд” хэмээн цахимаар хариугаа өгч, чихэр долоолгодог нь ч хугацаа хожих тактик бололтой. Төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүс ийн зугтаж байгаа нь хийсэн гэмээсээ хулчийсных уу, хууль, шүүхийн байгууллагууддаа итгэхгүй байгаагийнх уу. Дотооддоо хариуцлагын тогтолцоо хэмээн ярьж, шуугьж байхад гадаад ертөнцөд бол Монгол Улс төрийн тэргүүнээр ажилласан хүмүүстээ хэтэрхий халтай мэт харагддаг байх даа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
наад заваан юмнуудаа хурдан олж ирээчээ. худлаа хилийн цаанаас олон юм яриад л жаргаад л суух юм. ямар хүлээцтэй юм бэ. яах гэж сулласан юм. хилээр гарахгүй байх баталгаа авах ёстой шүүх аваагүй нь хувийн сонирхол юм биш ү