Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ
БНХАУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо 66400 давж, 1523 хүн нас барсан бол 8096 хүн эдгэрчээ. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн хороо мэдэгджээ.
Коронавирусээр халдварласан тохиолдол Хубэй мужид хамгийн их буюу 54.4 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 1457 хүн нас барсан бол 4774 хүн эдгэрчээ. Цаашлаад Гуандун мужид 1200 гаруй оршин суугч энэ өвчнөөр халдварласан бол Хэнань, Жөжянд мужид 1100 орчим тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна.
Баасан гарагийн байдлаар Бээжин хотод коронавирусээр халдварласан хүний тоо 372 байснаас 80 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: