Заасан хугацаа боллоо, шатахууны үнэ буурсангүй

-Шатахууны үнийн зөрүүг сонгуульд хэрэглэх болохоор тийм ч амархан буулгахгүй байх-

Шатахууны үнэ 250-300 төгрөгөөр огцом нэмэгдэж нэг хэсэгтээ л хүмүүсийг бухимдууллаа. Тэвчээр нь алдарч, үнийн дарамтаас болж элгээрээ мөлхсөн ард түмэн хасах -35 хэмийн хүйтнийг ч тоолгүй төв талбай дээр жагсаал хийж хацар нүүрээ хайруулан зогссоны ачаар Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр болсон.

Үнийн хөөрөгдлийн эсрэг тэмцлийг манлайлан оролцсон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын хэлснээр гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ сарын 8-н гэхэд шатахууны үнэ өнгөрсөн сарын 7-ны ханш буюу 1250 төгрөг болох ёстой хэмээн ярьсан. Харамсалтай нь тэр өдөр нь өнгөрч шатахууны үнэ 500 төгрөгөөр битгий хэл таван төгрөгөөр ч өөрчлөгдсөнгүй.

Уг нь Засгийн газраас ажпын хэсэг гаргаж холбогдох судалгааг хийн шатахууны үнэ буурах боломжтой гэсэн хариу өгч байсан ч яагаад өнөөг хүртэл нэг төгрөгөөр ч буурахгүй байна вэ. Импортоор орж ирж байгаа шатахуунд татвар ногдуулахгүй байгаа. Дээр нь Засгийн газар НӨАТ-аас чөлөөлөхийг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан.

Ийм хөнгөлөлт үзүүлээд байхад шатахуун импортлогчид ичих нүүрээ элгэндээ наагаагүй л бол шатахууны үнийг буулгах л ёстой. Тэгэхээр сонгууль дуустал шатахууны үнэ буурахгүй нь нэгэнт тодорхой боллоо.

Манай намууд сонгуулийн ажилдаа 90 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэнэ. Үүнииг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч, намууд гишүүд, харьяа байгууллагаасаа хандив татаж эхэлсэн. Гэхдээ хурааж хуримтлуулсан хандив нь ердөө л 4-5 тэрбум төгрөг л болж байгаа юм байх. Тэгэхээр үлдсэн 80 гаруй тэрбум төгрөгийг хаанаас олох гэж байгаа нь тодорхой.

Шатахууны үнийн зөрүүгээс гарсан ашиг тэдэнд “бэлэн хоол”. Хэрэв тэгээгүйсэн бол өнөег хүртэл шатахууны үнийг буулгахгүй арга саам хэрэглээд байх учир байхгүй.

Иргэдийн дунд шатахууны үнэ буурахаар өргөн хэрэглээний бараа хямдарна, тэр хүртэл баярынхаа хүнсийг авахгүй гэсэн яриа гарах болж. Засгийн газраас шатахууны үнэ буух бүрэн боломжтой, cap шинийн баяраас өмнө буулгана гээд амалчихсан юм хойно аргагүй биз. Хэдий болтол иргэдийг горьдоож “хөхийг нь хавтгаж” байх юм бэ.

Ингэж байхаар “Сонгуулиар хэрэглэх мөнгөө олж байж шатахууны үнийг буулгана” гээд үнэнээ хүлээгээд санааг нь амраачихаасай. Тэгэхгүй бол өргөн хэрэглээний барааны үнийг буурахыг хүлээсээр байгаад харин ч бүр баяр тулж юун цагаан cap манатай болох нь. Хэрэв иргэд ганц үндэснийхээ баярыг тэмдэглэж чадахгүй бол ёстой нөгөө “долдугаар сарын 1-н” гэдэг дахиад болж магадгүй байна.

Энэ төр засаг амлалт, хэлсэндээ хүрэхгүй бол ядаж үнэнээ хүлээдэг хүн чанартай байгаасай.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих