Хууль бусаар мод бэлтгэсэн долоон гэмт хэрэг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байна.
Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд, мөн “Мод тээвэрлэхийг журамлах тухай” Булган аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.
Хяналт шалгалтаар хууль бусаар мод бэлтгэсэн долоон гэмт хэрэг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тээврийн цагдаагийн алба
URL: