Нийтийн тээврийнхэн үнээ нэмж магадгүй

Нийтийн тээврийнхэн байнга алдагдалтай ажилладаг талаараа ярьдаг. Энэ удаагийн шатахууны үнэ нэмэлтээр тасалбарынхаа үнийг нэмээгүй ч энэ байдал удаан үргэлжилбэл алдагдалтай ажиллаж чадахгүй гэдгээ анхааруулж байна.

Тэд саяханаас эхлэн 500 төгрөгийн тасалбар тасалж эхэлсэн. Гэхдээ иргэдээс 400 төгрөг авч байгаа. Энэ нь шатахууны үнэ буурахгүй бол үнээ нэмэх бэлтгэлээ хангаад байгаагаа харуулж байгаа хэрэг болов уу. Тиймээс шатахууны үнийг даруй буулгахгүй бол тэртээ тэргүй дарамтад байгаа иргэдэд нийтийн тээврийн хөлс нэрмээс болох нь.

Эх сурваж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих