Таван жилийн дараа нүүрсний хэрэглээ хоёр дахин өснө

Сүүлийн жилүүдэд төрийн өмчит уурхай, дулааны цахилгаан станцуудын хооронд үүссэн өр авлага 60 хүртэл хувиар буурч, нэг тонн нүүрсний үнийн цэвэр өсөлт тав дахин өссөн ч энэ нь уурхайнуудын цаашдын найдвартай ажиллагааг хангахад хангалтгүй хэмээн үзэж байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй энэ үед ирээдүйд үүсэх хэрэглээг төлөвлөсөн алхмуудыг хиих шаардлагатай хэмээж буй юм.

Нэг үгээр хэлбэл, манай улсын дотоодын нүүрсний хэрэглээ 7-8 сая тоннд хэлбэлзэж байгаа бол энэ онд 8 сая 340 мянга, 2013 онд 9 сая 635 мянга, 2014 онд 13 сая 355 мянга, 2015 онд 14 сая 580 мянган тоннд хүрэх төлөв байна. Энэ нь 4-5 жилийн дараа нүүрсний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн үг. Тэгвэл энэ их эрчим хучний хэрэглээг хангах асуудлыг одооноос төлөвлөх хэрэгтэй хэмээж байна.

Тухайлбал, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үнийг чөлөөлснөөр ирээдүйн эрчим хүчний хэрэглээний төлөвлөлттэй уялдуулж тоног төхөөрөмжийн шинэчлэд хийх шаардпагатулгарах юм байна. Өнөөгийн байдлаар дотоодын нүүрсний хэрэглээний 83 хувийг дулааны цахилгаан станц, нийтийн аж ахуй айл өрх 9.93 хувь, үйлдвэр барилгад 3.25 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих