С.Эрдэнэ: Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүссэн албан бус мэдээлэл ирсэн
ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдрөөс албан ажлаа өгч, сонгуульд бэлтгэхээр болсон тухайгаа хэвлэлийн бага хурал хийж, зарласан. Энэ үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадны орноос иргэншил хүссэн талаар ч мэдээлсэн юм. Иргэншил хүссэн орон нь АНУ гэдэг мэдээлэл ч гарч байна.
Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодруулахад, “Одоо нарийн мэдээлэл алга байна. Гадны орноос иргэншил хүссэн гэх албан бус мэдээ байгаа” хэмээн хариуллаа.
URL: