Кёкүшюүзан Д.Батбаяр уул уурхай томоохон лицензүүдийг хууль зөрчиж хувьдаа цуглуулсан уу!

9140

Монголын уул уурхайн сор болсон лицензүүдийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн 30 гэр бүл байдаг талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч эдгээр гэр бүлийг зарлаж ард түмэнд ил болгоно хэмээн хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэрлэж чадахгүй байна. Учир нь 30 гэр бүл нь Монголын улс төр ,эдийн засгийг атгасан айхтар том бүлэглэл байдаг талаар ч мэдэгдэж байлаа.

Монголын баялагийг хувьдаа цөлмөсөн 30 гэр бүлийн тэргүүнд “МСS”-ийн Ж.Оджаргал, “Гачуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ын Нямтайшир нар бичигддэг талаар хэвлэл мэдээллээр хангалттай цацагдсан. Тэгвэл уул уурхайн лицензүүдийг хамсан гэх эдгээр гэр бүлийн эгнээнд нэгэн цагт “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж байсан Д.Кёкүшюүзан Батбаяр багтдаг болох нь ил боллоо. Тодруулбал, түүний эзэмшлийн “Чингис ворлд майнинг” ХХК нь уул уурхайн 60 гаруй ширхэг лиценз эзэмшдэг байна.

Д.Кёкүшюүзан Батбаярын мэдэлд байдаг “Чингис ворлд майнинг” ХХК гэнэт яагаад ийм их лицензтэй болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Ямартай ч дээрх мэдээллээс харахад Д.Кёкүшюүзан Батбаяр нь уул уурхайн салбарын хамаг л томоохон лицензүүдийг хууль зөрчин хувьдаа цуглуулсан байх магадлалтай байна.

http://seruuleg.mn/22101?fbclid=IwAR0VdMBEcUGKsD7YlRSbetSdFbeFBgBLBy4sFJkPw43tPFQzi7tdYpMFgVo


URL:

Сэтгэгдэл бичих