АН-ын С. Эрдэнэ Шинэ намтай нууц эвсэл байгуулсан уу
Парламентийн сонгууль болоход ердөө дөрөвхөн сар үлдэж улс төрийн намууд дотоод зохион байгуулалтын хувьд сонгуулийн бүтцэд шилжиж байна. Ардчилсан намын хувьд нэгэн сэжиг бүхий дотоод томилгоог тус намын дарга С.Эрдэнэ саяхан хийжээ. Үе үеийн сонгуулиар намын генесек сонгуулийн штабын гал тогоог барьж үзэл суртал, имижийн хувьд намын дарга туг болж явдаг зарчим энэ намд өөрчлөгдөж намын генсек Ц.Туваан нь удирдахгүй төв аймаг уруу нэр дэвшихээр одож буй аж. Генесекийн оронд сонгуулийн штаб удирдах стратегичээр тодорсон гэх хүн нь ардчилсан намын гишүүдийн нүдийг орой дээр гаргажээ. С.Эрдэнэ даргын томилсон сонгуулийн стратегич нь Лу.Болд гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, хожим нь сөүл дэх монголын элчин сайдын яаманд дунд тушаалын ажилтан байсан Б.Баттулга гэх залуу юм байна.
Ямар ч түвшний сонгуулийн менежментийн туршлага байхгүй, намынхаа нэр дэвшигчид болон гишүүдийн дунд огт танигдаагүй хамгийн гол нь Лу.Болд гишүүний туслахаар ажиллаж байсан залууг намынхаа ялах ялагдах хувь заяаг шийдэх эрхийг өгсөн С.Эрдэнэ даргын энэ үйлдэлд намын хуучин гишүүд нь дургүйцэж эхлэсэн байна. Бид ийм хүнээр удирдуулаад юу бодож сонгуульд орох вэ. Ялагдчихсан юм байна гэсэн мессеж ч намын сонгуульт гишүүдийн дунд тархжээ.
Зарим гишүүдийн таамгаар бол, С.Эрдэнэ дарга Лу.Болдын туслахыг сонгуулийн штабын гол менежерээр авдаг нь АН ШИНЭ намтай эвсэл болж сонгуульд орох гэсэн төлөвлөгөө. Ерөнхийлөгч Х.Баттулга ШИНЭ намтай хамтар гэж шахсан байх. Сонгуулийн нууц стратеги тактикаа хуваалцаж хамтарч байна гэсэн үг хэмээн тааж байгаа аж. Ямартаа ч С.Эрдэнэ даргын томилгоо намынхаа дотоод зөрчлийг ил болгосон бололтой.
seruuleg.mn
URL: