Л.Мөнхтүшиг: Уханьд үлдсэн хоёр оюутан өөрсдийгөө маш сайн хамгаалж байгаа

15814087845e426210e2aacКоронавирусийн голомт болох Ухань хотоос Монголын 30 оюутан, нэг хүүхэд эх энэ сарын 01-нд эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэднийг 14 хоногт тугаарлан ажиглана гэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэг халдварын шинж тэмдэг гарахгүй бол ирэх бямба гаригаас эмнэлгээс гаргахаар төлөвлөжээ.

Харин Ухань хотод өөрийн саналаар үлдсэн хоёр оюутан ямар байдалтай байгаа талаар сүүлийн үед албан мэдээлэл гарсангүй. Эх сурвалжийн мэдээлснээр тэд эмэгтэй оюутнууд аж.

Бид ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа оюутнуудын нэг А.Золбоогоос тодруулахад “Ухань хот том. Тэнд 250-иад монголчууд байдаг байсан. Тиймээс тэнд үлдээд байсан оюутнуудыг бүгдийг нь танихгүй. Элчин сайд хоёр хүн саналаараа үлдэхээр боллоо гэж л хэлсэн. Уханьд үлдсэн хоёр оюутан сайн байгаа гэж сонссон” гэх хариулт өгсөн юм.

Харин Гадаад харилцааны яамны  Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс утсаар тодруулахад, “Гадаад харилцааны яамны зүгээс зөвхөн Уханьд байгаа хоёр оюутан гэлтгүй БНХАУ-ын бүх мужид байгаа монгол иргэд, оюутнуудтайгаа байнгын харилцаа холбоотой байгаа. Ухань хотын хувьд хөл хорио тогтоочихсон бүс болсон. Манай хоёр оюутан өөрсдийгөө маш сайн хамгаалж, хөл хорио тогтоогоод байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирүүлсэн”  хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих