Г.Батхүү агсны гэрийнхэнг бичлэгээр залилсан этгээд нь цагдаагийн хурандаагийн хүү байжээ

unnamed (1)1. Цагдаагийн Ерөнхий газрын даргын хүүхэд- Залилангийн хэрэгт

Г.Батхүү агсны ар гэрийхэнд нь 13 секунтын бичлэг хуурамчаар зохиож хийн, түүнээ худалдаж 15 сая төгрөг залилсан Б.Ганзориг нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан хурандаа Д.Базаргүрийн хүүхэд юм. Тэрээр зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилан мэхлэсэн хэрэгт шалгагдаж буй нэгэн юм.

2. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд – Хар тамхины хэрэгт

Улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү Баттүшиг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консулаар ажиллаж байхдаа ХБНГУ-ын Дрезден дүүрэгт дипломат дугаартай албаны машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Германы шүүхээр хэргийг нь хэлэлцэхэд Монголын тагнуулын шугамаар уг хар тамхийг тээвэрлэж явсан гэсэн мэдүүлэг өгч дуулиан тарьж буй нэгэн юм.

3. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд – Авлигалын хэрэгт

Улсын дээд шүүхийн шүүгч асан Нямжавын охин Н. Чимэдлхам Эрүүл мэндийн яаманд эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний авлигал авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байсан Болорчимэг шалгагдаж байсан билээ.

4. Улсын дээд шүүхийн шүүгчийн дүүгийн хүүхэд – Авлигалын хэрэгт

Улсын дээд шүүхийн шүүгч асан Р. Жамьяанчойжилийн төрсөн дүүгийн хүү Б.Цолмонбаатар нь СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордын авлигалаас өөрөө авч, бусад шүүгчдэд авлигал өгөхөд оролцсон хэргээр яллагдагчаар татагдаад байна. Р.Жамьяанчойжилийн хүү Ж. Сэмжид Б.Цолмонбаатар нар үеэлүүд мөртлөө нэг дүүргийн шүүхэд нэг өдөр томилогдон очиж, нэгийгээ Ерөнхий шүүгч болгосон байдаг.

5. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүү- Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэнгүүт ОРГОЖЭЭ

Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа Салхитын ордын авлигалыг шүүгчдэд зуучилсан хэрэгт сэжиглэгдэн Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа хорлосон. Түүний хүү Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат өөр нэгэн хэргийн оролцогчдоос авлигал авсан гэх хэрэгт холбогдсон. Түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаас урьтаж, Монгол улсын хилээр гарч зугтан, АНУ-д амьдрах болсон.

Сэтгүүлч Б.Отгон 2020,02,11


URL:

Сэтгэгдэл бичих