Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгч дэмжлээ
Улсын Онцгой комиссоос Цагаан сарын баярыг тэмдэгдэхгүй байх саналыг гарган тус саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Онцгой комиссын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн утга бүхий зарлигийн төслийгөлд Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ саналыг дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гарган баталгаажуулах аж. Энэ асуудлаар Засгийн газар хуралдаж байна.
Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө с” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ.
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийднэ.
URL: