ЗГ: Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэхийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарлигийн төсөлд саналаа өгчээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг”-ийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Яг одоо Засгийн газар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгасан гэдгийг эх сурвалжийн мэдээлж буй.
URL: