Шүүхийн байгууллага хуулиа мөрдөх ёстой

712-15814634742-12-4“…Амьд явбал улсын наадам үзнэ” гэсэн их Д.Нацагдоржийн үгийг бид санах хэрэгтэй болжээ. Өмнөд хөршид гарсан шинэ коронавирус хэмээх тахал хаяанд ирчихээд байна.

Улстөржүүлэх эсвэл алиа маазын сэдэв болгох нь эмгэнэлд хөтлөх үр дагавартай болчихоод байгаа юм. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комисс, бүр ҮАБЗ-ийн хэмжээнд энэ асуудал яригдаж байна.
Улсын онцгой комисс шинэ коронавирусын дэг­дэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэм­жээний тухай Засгийн газрын 30 дугаар тогтоо­лын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд хилүүдэд хорио цээр тогтоож, сур­гууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зог­соож, нийтийг хамарсан арга хэмжээг хориглоод байна. Харин төрийн байгуул­лагууд ажиллаж, төрийн үйл­чилгээг иргэдэд үзүүлж байгаа. Гэхдээ ЭМЯ-наас тогтмол сэрэмжлүүлж байгаа “…Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга” гэдгийг төрийн ихэнх албан газар хэрэгжүүлж өөрсдийн зүгээс хяналт тавьж байгаа аж. Гаднаас орж ирж байгаа хүн бүрийг амны хаалт зүүхийг зөвлөж, хэрвээ амны хаалтгүй бол нэвтрүүлэхээс татгалзаж байна. Энэ зөв. Харамсалтай нь өчигдрийн байдлаар хэд хэдэн шүүх дээр ийм хяналт харагдсангүй. Амны хаалттай, хаалтгүй хүмүүс олноороо шүүх хурлын цаг хүлээн хэдэн цагаар сууж байгаа байдал зарим шүүхэд гарч байна. Нэлээд шүүхэд амны хаалт, гарын ариутгал нэхэж байгаа ажилтан алга.
Харин Сүхбаатар дүүр­гийн Иргэний хэргийн шүүх амны хаалт, ариутгалыг сахиж, анхааруулга хадсан харагдав. Иймээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, нийслэл, дүүргийн бүх шүүх аюулт тахлаас урьдчилан сэрийлэх үүднээс тодорхой арга хэмжээ авч, бүх шатандаа Улсын онцгой комисс, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатай байгааг тэдгээрийн удирдлагад сануулга болгож байна. Хэрэв танай шүүх дээр энэ байдлаас болж аюулт өвчин дэгдвэл юу болох вэ гэдгийг нэн тэргүүнд бодох ёстой.
Хууль шүүхийн байгууллага бүгдийн түрүүнд хуулиа мөрдөх учиртай билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих