Д.Дорлигжавын хилийн хоригийг сунгажээ
Ардчилагчдын анхдагчдын нэг Д.Дорлигжавын хилийн хоригийг сунгажээ. Тэрбээр БХ-ын сайд, УЕП зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж асан нэгэнУлсын ерөнхий прокуророор асан түүнийг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг дарамтлан 4 сая ам.долларын хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд өнгөрөгч оны нэгдүгээр сард түүнд хилийн хориг тавьсан байв.
Энэ удаад түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор буюу хэргийг шийдвэрлэж дуустал хилээр гарахыг нь дахин хязгаарласан байна.
URL: