Венесуэл олон улсын шүүхэд хандана
“Conviasa” агаарын тээврийн компанийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүдтэй холбогдуулан Венесуэл олон улсын шүүхэд хандана хэмээн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.
“Conviasa” агаарын тээврийн компани хийгээд тус компанийн 40 нисэх онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан тухайгаа АНУ-ын Сангийн яам 2 дугаар сарын 7-нд мэдэгдсэн байна.
“Conviasa” компанид хохирол учруулахыг зорьж байгаатай нь холбогдуулан АНУ-ын Засгийн газрын эсрэг бид даруй гомдол мэдүүлнэ. Венесуэл олон улсын шүүхээс шударга ёсыг эрэлхийлэх болно” хэмээн тэрбээр Н.Мадуро цохон тэмдэглэжээ.
URL: