Мексикт эмч нарын ажил хаялт болжээ

5e4221c3745a1Мексикийн Морелос мужид даваа гарагт 15 эмнэлэг, 220 салбар нэгжийн ажилтнуудын  урамшуулал болон бусад төлбөрийн нэмэлт урамшуулал олгохыг шаардсан ажил хаялт болжээ. Ажил хаялтад 5 мянга орчим хүн оролцсон байна.

Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, эрх баригчид олгох ёстой байсан урамшууллаа хоёр сарын хугацаанд төлөөгүй байна.

Ажил хаялт үргэлжлэх үеэр эмч нар зөвхөн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэх аж. Куаутемок Бланко тэргүүтэй мужийн Засгийн газар одоогоор эсэргүүцэгчдийн шаардлагад хариу өгөөгүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих