Турк Сирийн армид хариу цохилт өгчээ

5e4212c82a793 Туркийн Зэвсэгт хүчин Сирийн Идлиб муж дахь цэргүүд рүү нь галласны хариуд тус улсын армид бөөн хүчээр цохилт өгсөн байна.

 ”Урьдчилсан мэдээллээр, Сирийн армийн 115 байд цохилт өгч, гурван танк, нэг нисдэг тэргийг оруулаад 101 байг устгасан. Ажиллагаа үргэлжилж байна” гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээлжээ. Сирийн цэргүүд Идлиб муж дахь цэрэггүй бүсийн ажиглалтын цэгүүд рүү гал нээсний улмаас Туркийн таван цэрэг шархдаж, таван цэрэг амиа алдсан гэж тус яам урьд нь мэдээлсэн байна. Туркийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт ажиглалтын цэгүүдэд тусгай хүчнийхнийг нэмж байрлуулжээ.

Идлибийн цэрэггүй бүсээс цэргээ гарахгүй бөгөөд ажиглалтын цэгүүдийг бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 4-нд мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Сирийн арми Идлиб мужид агаарын цохилт өгсний улмаас Туркийн таван цэрэг, гурван иргэн амиа алдсаны маргааш нь хийжээ. Эрдоганы мэдэгдсэнээр, Туркийн өгсөн хариу цохилтын үеэр Сирийн 76 цэрэг амиа алдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Эрдоган нар хоёрдугаар сарын 5-нд утсаар ярьсан байна. Энэ үеэр Эрдоган Сирийн цэргүүдийг Туркийн ажиглалтын цэгүүдээс холдуулах тал дээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад нөлөөлөхийг В.Путинээс хүсжээ.


URL:

Сэтгэгдэл бичих