Тахианы мах импортлогч таван ААН-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

8a8b5a668265794c7b7f2bb5bde7dac9_x3Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан тахианы мах импортлогч 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих