Лүндээ нь мөнгөтэй л бaйсaн бaйхгүй юy

Capturelundeee-707x375Oн гараад удаагүй байхад УИX-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нарын“The Star Sydney” казинод явж буй зураг олон нийтийн сүлжээгээр тархаж тэд оны анхны дуулианы эзэд болж хэсэгтээ шуугьцгаасан. Өнөөгийн парламент доторх тулахтай хэдэн гишүүд ийм асуудалд холбогдсонд ихэнх нь итгээгүй байх. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Лүндээд ямар мөнгө байх вэ дээ” гэхэд нь “Хөөрхий дөө, арай л доош нь хийж байна даа” гэж , мөн “Лүндээ гишүүн ийм юманд орооцолдоогүй нь яамай даа” гэж бодсон нь олон байх. Учир нь Монголын ард түмэн өвгөн хуульчийг хүндэтгэдэг болоод тэр шүү дээ.

Гэтэл өнөөх Лүндээ нь мөнгөтэй л байсан байхгүй юу. Бүр хэзээ язааны тоглодог хүн шиг сууж буй зураг нь цахим орчноор тарсан. Тэгтэл эрхэм гишүүн “Би 20 жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцсэн хүн. Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирэх үеэрээ казино гэж юу байдгийг үзье гэж бодсон. Ер нь манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж сонирхохоор орж танилцсан” гэх тайлбар өгөөд байгаа… Өвгөн гишүүн үнэндээ Казиногийн тухай хуулийн эсрэг байсан нь үнэн. Гэхдээ Лүндээ гишүүнээ, судалж байгаа хүн суудал дээр нь тухалдаггүй л байхгүй, уг нь…

Эх сурвалж: Erennews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих