Хүнээ боддог, хүүхдийг хайрладаг ТӨРтэй болмоор байна

9077

Энэ улс орон чинь дайн байлдаангүй хирнээ үхэж үрэгдэж байгаа хүний тоогоороо аймшигтай болчихоод байхад өөрт хамаагүй л бол болоо гэсэн бэртэгчинүүд нь төрийг зайдалсан хэвээр л байх юм.

Эрх мэдэлтэнд долдой нар олширч, эгэл иргэдийг хохино гэж тавлагсад нэмэгдсээр байна.
Хүн амиа алдахад хэн ч тоохгүй, хүүхдүүд эндэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй, хатгалгаа өвчинөөр хагас мянган хүн үхэхэд ч тоохгүй.
Эмнэлгийн машин эвдэрч иргэд тусламж авч чадахгүй бхд бүүр ч тоохгүй.
Цас шуурганд малчид үрэгдэхэд ч орон нутаг нь тоохгүй!
Хайран амь тасарч байхад харгис төр нь яах ч гүй! Тэд ямбатай сандалд л хайртай, тэд жипны суудалд л дуртай, тэд магтаалаар хооллож, мах идэж архи ууж зугаацах дуртай.
Тэд өөрийн үрсээ өндөг шг бөөцийлж, өрөөлийн үрсийг соошилд хамт зураг авахуулахад л ашигладаг.
Хөгжил ярьж худал попорч л байвал хаа нэгтэй хоолгүй айл, өлссөн хүүхэд, өвчин зовлон байгааг дурсахыг ч хүсэхгүй!
Хүнээ боддоггүй, хүүхдэд бүүр ч ээлгүй, хариуцлага бүүр ч ярилтгүй ийм төр байгаа цагт амиа хичээгч, худал магтагч, хувиа борлуулагчид үржсээр байх болно.
Эцэст нь: Улс төржлөө гэдэг үгээр халхавч хийж урд биш ард үлдэж яваа удирдлагуудыг өрөвдөх юм.

Gandee Shn


URL:

Сэтгэгдэл бичих